Бодисын солилцоогоо сайжруулах 18 арга
Ихэнхи тохиолдолд илүүдэл жингийн гол шалтгаан нь удааширсан бодисын
солилцоо байдаг. Энэ бол шийдэж болох асуудал. Хамгийн гол нь нэг удаа
туршиж үзээд хаяхгүйгээр доорхи зөвлөгөөг тогтмол хэрэгжүүлж байгаарай.
1. Бага хэмжээгээр тогтмол ид.
Өдөрт бага хэмжээгээр 4-5 удаа хоололж занш. Зооглосон хоолоо
боловсруулахын тулд бие организм өдөрт иддэг хоолныхоо 10%-тай тэнцэхүйц
калори зарцуулдаг. Ийм маягаар хоол бодисын солилцоог хурдасгадаг.
2. Фитнес
Тогтмол дасгал хийх нь булчингийн эсийг сэргээж өгөхөөс гадна бодисын
солилцоог хурдасгадаг сайн талтай. Үдэш хүний бодисын солилцоо
удааширдаг бөгөөд энэ үед дасгал хийх нь тохиромжтой байдаг. Гэхдээ
унтахаасаа өмнө ядаж гурван цагын өмнө дасгалаа хийсэн байх ёстой шүү.
Түүнчлэн булчингаа хөгжүүлэх нь калори шаталтанд нөлөөлдөг. Тиймээс зав л
гарвал хөдлөж байгаарай.
3. Галбиржуулах иллэг
Иллэгний
үед цусны эргэлт сайжирдаг улмаар бодисын солилцоо хурдасдаг. Оройдоо
хайрттайгаа хамт бие биендээ иллэг хийж өгөх нь хүртэл үр дүнтэй. Бие
биендээ иллэг хийж өгч байвал эрүүл мэндэд тустай байгаад зогсохгүй та
хоёрын харилцааг бэхжүүлж, дотно сэтгэлийг улам бадраах нь гарцаагүй.
4. Уур.
Ууранд орох нь бодисын солилцоог хэд дахин сайжруулдаг. Уур нь арьсны
нүхнүүдийг нээж, биенээс хуримтлагдсан хорт бодисыг хөөн зайлуулж,
зүрхний цохилтыг идэвхижүүлдэг.
5. Ус.
Ус бол бодисын
солилцоонд чухал үүрэгтэй зүйл. Усыг үндэс нь гэж хэлж болно. Ус бие
организмд дутагдах нь бодисыг солилцоог удаашруулдаг үүний улмаас
элэгний гол үүрэг нь өөх шатаах биш бие организм дах усны нөөцөө сэргээх
болон хувирдаг.
6. Эфирийн тостой ванн
Арцны тостой ваннд
орох нь булчингийн өвчинг дарж, цусны эргэлтийг сайжруулдаг. Арцны
тостой халуун ваннд 5-10 минут л орох ёстой гэдгийг санаарай.
7. Сайн унт
Тархины эд эсийг сэргээх, бодисын солилцоог сайжруулах, калори шатаах
гормонууд гүн нойрны үед биенд боловсруулагдан хуримтлагддаг. Өдөрт
найман цаг гүн нойрсох нь жин хасахад нөлөөлнө.
8. Стрессээсээ сал
Стресс биенд өөх болон хуримтлагддаг. Стрессээсээ салах Cosmo зөвлөгөөнүүдийг хэрэгжүүлээрэй.
9. Секс
Сексийн оргил хэсэг болох дур тавих үед цус чинь хүчилтөрөгчөөр хангагдаж бодисын солилцоог сайжруулдаг.
10. Тосны хүчил
Омега-3 тосны хүчил нь бие организм дах лептины түвшинг зохицуулдаг
бөгөөд энэ гармон нь бодисын солилцооны хурдыг хариуцхаас гадна өөх
шатаах, хуримтлуулах процессыг хариуцдаг.
11. Уураг
Уургийг
боловсруулахын тулд бие организм амархан боловсруулагддаг тос, нүүрс
уснаас хоёр дахин илүү цаг хугацаа шаарддаг. Данийн эрдэмтдийн
судалгаагаар хүнсэндээ 20% илүү уураг агуулсан бүтээгдэхүүн хэрэглэхэд л
энерги зарцуулалтыг 5%-аар өсгөдөг.
12. Витамин В6
Бодисын солилцоог хурдасгах гайхалтай амин дэм.
13. Фолийн хүчил
Лууван их хэмжээгээр агуулагддаг фолийн хүчил нь дархлааны системийг сайжруулж бодисын солилцоог хурдасгадаг.
14. Кофеин
Ногоон цайнд бодисын солилцоог 10-15% хурдасгадаг байгалын кофеин агуулагддаг.
15. Бэрсүүт жүрж буюу грейпфрут
Грейпфрут хоол боловсруулалтанд болон бодисын солилцоог
хурдасгадагаараа алдартай. Иймээс ч олон төрлийн хоолны дэглэмийн “хит”
хүнс нь байж чаддаг.
16. Нимбэг
Дасгал хийх үедээ нимбэгний шүүстэй хийжүүлээгүй ус хэрэглэж заншаарай.
17. Жимсний хүчил
Ихэнхи жимсний хүчил нь бодисын солилцоог хурдасгах, өөх шатаахад эерэг нөлөөтэй байдаг. Жишээ нь алимны хүчил.
18. Йод
Биен дэх бодисыг солилцоог бамбай булчирхай хариуцдаг. Харин йод уг
булчирхайн үйл ажиллагааг сайжруулдаг байна. Далайн байцаа, алиманд ч
гэсэн йод агуулагддаг.